• 90225055, 70145055, 80220655
  • info@kunz.mn
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
  • Хамтын ажиллагаа

    Номч Ай Ти Консалтинг ХХК

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн “Номч АйТи Консалтинг” ХХК-тай хамтарч ажиллан, сургуулийн системдээ Номч системйг нэвтрүүллээ. “Номч АйТи Консалтинг” ХХК нь 2015 онд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын технологийн салбар тэр дундаа боловсролын салбар дахь программ хангамж, техник хангамжийн чиглэлээр багш, сургууль, сурагч, эцэг эхийг холбосон сургалтын цогц программ хангамж, түүнд нийцсэн технологийн шийдлийг бий болгож түүнийгээ хөгжүүлж байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр сургууль, багш ажилчид болон эцэг эхчүүдэд бодит үнэ цэнээ өгсөөр ирсэн

    Сайн сургуулийг таны дэргэд ТББ

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн “Сайн сургуулийг таны дэргэд” НҮТББ-тай хамтран ажиллахаар болж, сургуулийн захирал Г. Өнөрсайхан болон ТББ-ын тэргүүн П. Наранбаяр нар гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд байгууллагын соёлыг бэхжүүлэх, удирдлагын баг болон багш ажилчдад зөвлөгөө өгч бүрэн дунд сургууль болон өргөжих бэлтгэл ажлыг ханган ажиллахаар тохиролцов.

    Боловсрол телевиз

    Боловсрол суваг телевизтэй хамтран алсын зайн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх хөтөлбөр, Бизнесийн Хятад хэлний хөтөлбөр, Хүүхдэд зориулсан хятад хэлний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан бол 2021 оны 4 дүгээр сард Хятад улсад сурахаар төлөвлөж буй оюутан залууст зориулж Би Хятад улсад оюутан боллоо алсын зайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.

    Найрамдал ОУХ цогцолбор

    2020 оны 9 дүгээр сараас эхлэн Ерөнхий боловсролын Күнз сургууль Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбортой хамтран нийт сурагчиддаа амрааж спорт өдөрлөг, эрдмийн баяр, интеграци хичээлийг амжилттай зохион байгуулсан байна.

    Хан бан сайн дурын багш

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь БНХАУ-ын засгийн газрын харъяа Хан бан сайн дурын багшийн ажлын оффистой хамтран Хятад улсад багш чиглэлээр мэргэжил эзэмшсэн Хятад багш нарыг урьж ажиллуулах тал дээр 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байна.

    Спорт өрөлтийн холбоо

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь Монголын оюун ухааны академийн харъяа Монголын спорт өрөлтийн холбооны гишүүн сургуулиар 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Спорт өрөлтийн багш бэлтгэх, сургууль, орон нутаг, олон улсын тэмцээн уралдаанд оролцох хүрээнд хамтран ажиллаж байна.

    Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо

    Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 168 хувийн хэвшлийн бага дунд сургуулиудыг нэгтгэсэн энэхүү холбоонд 2018 онд гишүүн сургуулиар элсэж, Күнз сургуулийн захирал Г.Өнөрсайхан тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр 2019 оны 1 дүгээр сараас хойш ажиллаж байна.

    Хятадад төгсөгчдийн холбоо

    Хятад улсын их дээд сургуулиудад бакалаврын зэргээс дээш зэрэг эзэмшсэн гишүүдтэй тус холбооны Боловсрол, спорт хариуцсан дэд тэргүүнээр Күнз сургуулийн захирал Г.Өнөрсайхан 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.

    Харбины технологийн их сургууль

    Харбины технологийн их сургуулийг Күнз сургуулийн захирал Г.Өнөрсайхан төгссөн бөгөөд 2 дугаар курсэд суралцаж байх үеэсээ эхлэн тус сургуулийн Монгол дахь цорын ганц бие төлөөлөгчөөр ажиллан 2013 оноос хойш Күнз ХХК-г үүсгэн байгуулж тасралтгүй 200 орчим Монгол залуусыг тус сургуульд зуучилж сургаж ирсэн байна.

    Төв Хятадын санхүү эдийн засгийн их сургууль

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь Төв Хятадын санхүү эдийн засгийн их сургуультай 2014 оноос хойш тасралтгүй хамтын ажиллагаатай байж, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар өдгөө хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд зун, өвлийн богино хугацааны хэлний бэлтгэл, 6 сараас дээш хэлний бэлтгэлийн хөтөлбөр, бакалавр, магистр, докторын зэрэгт олон залуусыг хувийн болон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан байна.

    Зүүн Хятадын технологийн их сургууль

    Ерөнхий боловсролын Күнз сургууль нь Зүүн Хятадын технологийн их сургуультай 2015 оноос хойш тасралтгүй хамтын ажиллагаатай байж, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар өдгөө хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд зун, өвлийн богино хугацааны хэлний бэлтгэл, 6 сараас дээш хэлний бэлтгэлийн хөтөлбөр, бакалавр, магистр, докторын зэрэгт олон залуусыг хувийн болон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан байна.