• 90225055, 70145055, 80220655
  • info@kunz.mn
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
  • Хүний нөөц

    Яагаад Күнз сургууль гэж

       Ерөнхий боловсролын Күнз сургуульд өдгөө 30 гаруй чадварлаг багш нар гар, сэтгэл нийлэн дэлхийд өрсөлдөх чадвартай зөв Монгол иргэнийг бий болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Ирээдүйн Зөв Монгол иргэнийг бүтээх, төлөвшүүлэх зорилго таньд ч мөн байгаа бол та бидэнтэй нэгдээрэй.

    Байгууллагын соёл
    Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй бидний ертөнц зөв хандлага, зөв сэтгэлд биднийг хөтөлсөөр байна. Энэ л үед ажилтан бүр санал бодлоо хуваалцан, хамт олноо хүндэлдэг, зөв хандлага бүхий ажлын таатай орчин таныг хүлээж байна.

    Суралцах боломж
    Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулаад удаагүй ч олон аав, ээжийн итгэлийг хүлэээсэн Күнз сургуульд ажилласанаар та, таны хүүхэд, таны гэр бүл тасралтгүй суралцах бүрэн боломжтой.

    Сонгон шалгаруулалтын үе шат

    Анкетын сонгон шалгаруулалт
    Тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг, туршлагыг дүгнэхдээ таны анкетын мэдээлэлд үндэслэн хийх тул бүх асуултанд бүрэн, зөв хариулаарай. Холбоо барих утасны дугаар, и мейл хаягийг илгээхээс өмнө дахин шалгана уу.
    1
    Ярилцлаганд урих
    Ажлын байранд тавигдах шалгуурт мэргэжил, ур чадвар, туршлагын хувьд тэнцэж буй ажил горилогчийг анхан шатны ярилцлаганд уриж хувь хүний зан төлөв, багийн гишүүний үүрэг тодорхойлно.
    2
    Мэргэжлийн болон ур чадварын шалгалт
    Ажил горилогчийн ур чадварыг тодорхойлохын тулд тест болон мэргэжлийн ур чадвар шаардагдах шалгалт авч үнэлгээ өгнө.
    3
    Шийдвэрлэх ярилцлага
    Ажлын байрны онцлог, албан тушаалын зэрэг, дэвээс хамааран 2-3 удаагын ярилцлагад урина.
    4
    Ажлын санал тавих
    Тухайн ажлын байранд тэнцсэн ажил горилогчдод утас, и мейлээр холбогдон ажлын санал тавина.
    5

    Нээлттэй ажлын байр

    Ажлын байрны зорилго
    Сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан сурагчдыг бие даан суралцах чадвар эзэмшүүлэх, зөв иргэн болон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах

    Ерөнхий шаардлага

    • Хүүхэдтэй ажиллах сонирхолтой, ажилдаа дуртай
    • Ажилдаа хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
    • Идэвхи чармайлттай, шинийг санаачлагч
    • Багаараа ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай

    Тавигдах шаардлага

    1. Бага ангийн багш мэргэжлээр их дээд сургууль төгссөн
    2. Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
    3. Хичээлийн хөтөлбөр боловсруулах, бэлдэх чадвартай
    4. Комьютерийн хэрэглээний программ дээр ажиллах, онлайн хичээл бэлдэх чадвартай .
    5. Ерөнхий эрдмийн хичээлээс гадна тусгай сонгон явуулж байсан туршлагатай.
    6. Багшийн ёс зүйтэй, Зөв хандлагатай

    Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.05.08

    Ажлын байрны зорилго:
    Сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан сурагчдад Хятад хэлний ярих, бичих, унших, сонсох чадваруудыг төгс эзэмшүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах

    Ерөнхий шаардлага:

    • Хүүхэдтэй ажиллах сонирхолтой, ажилдаа дуртай
    • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
    • Идэвхи чармайлттай, шинийг санаачлагч
    • Багаар ажиллах, бие даан шийдвэр гаргах чадвартай

    Тавигдах шаардлага:

    1. Хятад хэлний багш, боловсрол судлал, хэл шинжлэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
    2. HSK5, HSK6 заах чадвартай
    3. Багшлах арга зүй сайтай
    4. Компьютерийн хэрэглээний программ дээр сайн ажилладаг байх

    Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.05.08

    Ажлын байрны зорилго:
    Сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан сурагчдад Хятад хэлний ярих, бичих, унших, сонсох чадваруудыг эзэмшүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах

    Ерөнхий шаардлага:

    • Хүүхэдтэй ажиллах сонирхолтой, ажилдаа дуртай
    • Багаар ажиллах чадвартай
    • Хувийн зохион байгуулалалт сайтай, хариуцлагатай

    Тавигдах шаардлага:

    1. Хэл шинжлэл буюу хятад хэлний багшаар бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
    2. Хятад хэлний төв аялганы шалгалт өгсөн
    3. Багшлах арга зүй сайтай
    4. Яриа болон бичгийн өндөр чадвартай
    5. Компьютерийн хэрэглээний программ дээр сайн ажилладаг байх

    Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.05.08

    Ажлын байрны зорилго:
    Сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан сурагчдыг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах

    Ерөнхий шаардлага:

    • Ажилдаа хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
    • Идэвхи чармайлттай, шинийг санаачлагч
    • Багаараа ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай

    Тавигдах шаардлага:

    1. Математик, Физикийн багш мэргэжлээр их дээд сургууль төгссөн
    2. Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
    3. Онлайн хичээл бэлдэх, цахим орчинд ажиллах чадвартай
    4. Багшийн ёс зүйтэй, Зөв хандлагатай

    Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.05.08