• 90225055, 70145055, 80220655
  • info@kunz.mn
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
  • Хүүхэд хөгжил

    Хүүхэд хөгжил

         Байгуулагдсан цагаасаа эхлэн бие бялдар, сэтгэн бодох чадвар, урлагийн дугуйлангуудыг тогтмол хичээллүүлж байна. Сургалтыг дэмжиж хүүхдийг хөгжүүлэх үндсэн сургалтууд нь хүмүүжлийн ажлаар дэмжигдэн явагдана. Манай сургуульд одоогийн байдлаар 6 дугуйлан хичээллэж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд дахин 6 төрлийн дугуйлан нэмэлтээр хичээллэхээр төлөвлөн ажиллаж байна. Дугуйлангийн багш нарын 90 хүртэл хувь нь сургуулийн багш нар. Дугуйлангийн багш нар маань мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай. Сургуулийн нийт сурагчид хүүхэд хөгжүүлэх сургалтууддаа үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй ба хичээлийн жилийн туршид дугуйлан сонгох эрх нь нээлттэй байдаг.

    Дугуйлан

    Шатар


         Сурагчдын чөлөөт цаг, сэтгэлгээний хурд, сууж сурах зэрэг олон чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын дугуйлан тогтмол хичээллэж байна.

    Спорт өрөлт


         Монголын оюун ухааны академийн спорт өрөлтийн дугуйлан хичээллэж байна. Уг дугуйланд тогтмол хичээллэснээр сурагчдын баруун, зүүн тархи зэрэг хөгжиж байдаг давуу талтай.

    Зураг


         Зургийн дугуйланд тогтмол хичээллэснээр сурагчдын мэдрэмж, анхаарал төвлөрөлт нэмэгдэх ач холбогдолтой.

    Бүжиг


         Бүжгийн дугуйланд тогтмол хичээллэснээр сурагчдын мэдрэмж, анхаарал төвлөрөлт нэмэгдэх ач холбогдолтой.

    Хоол үйлдвэрлэл

    “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өдөр тутам халуун хоол цайгаар үйлчилдэг. Хоолны цэсийг сургуулийн хоолзүйч боловсруулан, эрүүл ахуйн шаардлага хяналтыг сургуулийн эмч хариуцан ажилладаг. Коридор бүрт халуун хүйтэн цэвэр усны төхөөрөмжтэй.

    Автобус үйлчилгээ

    Олон жилийн дадлага туршлагатай, мэргэжлийн жолооч нар батлагдсан маршрутын дагуу автобусны үйлчилгээг үзүүлдэг.