• 90225055, 70145055, 80220655
  • info@kunz.mn
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
  • Мэдээ, мэдээлэл

    2021-2022 оны элсэлт эхэллээ

    2021-2022 оны 1-р ангид элсэн суралцах бяцхан шавь нараа авахад бэлэн боллоо. Бүртгэл дуусах хугацаа: 2021-04-25 1. Цахимаар буюу линкээр орж суралцагчийн анкетийг бөглөнө. https://docs.google.com/…/1FAIpQLSc8d4GNtXd…/viewform… 2. Сургуулийн захиргаатай 2021 оны 04-р сарын 26, 27-нд сургалтын гэрээ байгуулж бэлтгэл ангийн сурах бичиг авна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 90225055, 70145055,80220655

    “Би сурагч боллоо” бэлтгэл ангийн нээлттэй өдөрлөг болж өндөрлөлөө.

    2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид орох бяцхан шавь нартаа зориулсан “БИ СУРАГЧ БОЛЛОО” нээлттэй өдөрлөг 2021 оны 3 дугаар сарын 5-6 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд маань доорх үйл ажиллагаанд хамрагдсан юм. Сургуулийн шинэ хичээлийн байртай танилцах. Сургуулийн танилцуулга, мэдээ мэдээлэл. Туршилтын нээлттэй хичээлүүд. Багш, хамт олон. Сурагчдын хоол амталгаа

    Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэж байдаг юм шүү.

    2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сургуулийн захиргаанаас эцэг эхчүүддээ хандаж “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд эцэг эхчүүд хүүхдийнхээ оронд сургууль дээр сурагчийн нэгэн өдрийг өнгөрүүлж, сургуулийн орчин, сургалтын явц, үдийн цай, дугуйлантай бүрэн танилцаж, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр аялсан юм.

    Та бүхэндээ багш нарын баярын мэнд хүргэе.

    Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын […]

    2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцсан бяцхан шавь нар маань Эрдмийн баяраа тэмдэглэлээ.

    Мэндчилгээ Энэ өдөр эрдмийн баяр Энхрий үрсийн минь марташгүй дурсамж Эцэг эхчүүдийн минь халуун сэтгэл Эрдэмт багш нарын минь үнэт сургаал Энэ бүхний шимт хөрс нь Эрдмийн далайн урдарга билээ. Эрдэмтэн багш, эцэг эх, бяцхан шавь нартаа эрдмийн баярын мэнд хүргэе.                             […]

    “Алтан намар” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

                    2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын Күнз сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” арга хэмжээ олон улсын Найрамдал зусланд 3 өдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд 1-5 ангийн 140 сурагч оролцсон бөгөөд арга хэмжээний хүрээнд спорт наадам, интеграци хичээлүүд, Чонон сүлд […]

    Би Ханз Мэднэ уралдаан зарлагдаж, сурагчид маань амжилттай оролцлоо.

    Дэлхийн багш нарын баяр болон БНХАУ тунхагласан өдрийг угтан сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, ханз үсгийг гар доорх материалаар урлаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зарлаж, 09 дүгээр сарын 23-ны өдөр бүтээлийг хүлээн аван шалгаруулсан. Шалгаруулалтанд 1-5 ангийн 102 сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд Хятад хэлний багш нараас бүрдсэн […]

    Алтан намар спорт өдөрлөг

    Эцэг, эх, багш, сурагчдын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх. Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Алтан нарам” спорт өдөрлөгийн амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Шилдэг анги. шилжин явах цомоор О. Лхагвасүрэн багштай 2-2 ангийн хамт олон тодорлоо. Өдөрлөгт идэвхитэй оролцсон эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье.