• 90225055, 70145055, 80220655
  • info@kunz.mn
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
  • Элсэлтийн журам

    1-р ангийн элсэлтийн журам

    НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

    1.1  Энэхүү журам нь Күнз сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд 1-р ангид шинээр элсэн суралцах 2018 онд төрсөн сурагчдын бүртгэл, элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулна.

    1.2  1-р ангид нийт 100 сурагч элсүүлнэ.

    1.3  Элсэгч нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийн хооронд төрсөн байна.

    1.4  Элсэлтийг эцэг эх-хүүхэд-сургууль гэсэн хамтарсан уулзалт ярилцлага/цаашид“Хамтарсан уулзалт”гэх/хэлбэрээр зохион байгуулна.

    ХОЁР. БҮРТГЭЛ

    2.1  Элсэлтийн бүртгэл 2024 оны 02 сарын 19-ний өдрөөс эхлэн 03 сарын 20-ний өдрийн хооронд явагдана.

    2.2  Элсэхийг хүсэгчид www.kunz.edu.mn хаягаар нэвтрэн орж цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

    2.3  Бүртгэлийн хураамж 30,000₮ (гучин мянган төгрөг) байх ба 5431087168 / Хаан банк / дансанд шилжүүлсэн байна. Хамтарсан уулзалтын товлосон цагт ирээгүй болон тэнцээгүй сурагчдад бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй болно.

    2.4  Мэдээллээ үнэн зөв, бүрэн бөглөн, бүртгэлийн хураамжаа төлсөн эцэг эх асран хамгаалагч, хүүхэд хамтарсан уулзалтад оролцоно.

    ГУРАВ. ХАМТАРСАН УУЛЗАЛТ

    3.1  Хамтарсан уулзалт 2024 оны 3 сарын 23,24-ний өдөр танхимаар Күнз сургуулийн байранд явагдах бөгөөд энэхүү журмын 2.4-т заасан шаардлагыг хангасан эцэг эх асран хамгаалагч руу сургуулиас холбогдон хүүхдийн хувийн кодыг үүсгэн, хамтарсан уулзалтад ирэх цагийг товлоно.

    3.2  Хамтарсан уулзалтад оролцох эцэг эх асран хамгаалагч заавал хүүхдийн хамт оролцоно.

    3.3  Хамтарсан уулзалтын дүнг 03-р сарын 24-нд www.kunz.edu.mn хаяг болон Күнз сургуулийн албан ёсны фейсбүүк хуудсаар зарлана.

    3.4  Күнз сургуульд суралцах эрх авсан элсэгчийн эцэг эх асран хамгаалагч сургалтын гэрээг 03-р сарын 27-ны өдөр байгуулна.

    3.5  Гэрээ байгуулахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

      • Хүүхдийн төрсний гэрчилгээ
      • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг / 6 сарын хугацаанд авахуулсан байх /
      • Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх /эх хувиар/
      • Сургалтын төлбөр

    3.6  Энэхүү журмын 3.4-т заасан хугацаанд сургалтын гэрээ байгуулаагүй эцэг эх асран хамгаалагчийг Күнз сургуульд суралцахаас түдгэлзсэнд тооцон үл маргах журмаар дараагийн хүүхдэд эрх шилжинэ.

    ДӨРӨВ. БУСАД

    4.1  Элсэлтийн үеэр болон түүний дараа үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль болон түүний томилсон Элсэлтийн комисс дангаар шийдвэрлэнэ.

    4.2  Цахим бүртгэл, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70145055 /1/, 90225055 дугаараас 07:30- 17:30 цагийн хооронд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН КҮНЗ СУРГУУЛЬ